Нар өвөртөлсөн уул

Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан

Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
МСЭ-ийн Гүйцэтгэх хорооны гишүүн П.Шинэбаатартай дүүргийн 90 жилийн ойд зориулан хийж байгаа номных нь талаар ярилцлаа.
-Таныг Налайхын зохиолч яруу найрагчдын тухай ном хийж байгаа гэж сонслоо. Энэ номынхоо тухай танилцуулаач?
- 1922 онд Налайхын уурхайг улсын мэдэлд шилжүүлсэнээр өнөөгийн Налайх дүүрэг үүсч хөгжсөн гэж үздэг. Тиймээс Налайхын үе үеийн зохиолч, яруу найрагчид маань дүүргийнхээ 90 жилийн ойд зориулж бүтээлээ эмхтгэн нийлүүлж бэлэг барихаар зэхэж байгаа юм. Налайх дүүрэг маань уурхай баялагийн охь, ажилчин ангийн өлгий нутаг байгаад зогсохгүй оюунлиг сэхээтнүүдийн ч нутаг байсаар ирсэн. Тухайлбал Налайх дүүргээс уран бүтээлийн гараагаа эхэлсэн зохиолчдоос төрийн соёрхолт зохиолч хоёр, соёлын гавьяат зүтгэлтэн гурав, МЗЭ-ийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолчид олноор төрөн гарсан байдаг. Нэр дурьдахын бол төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Гармаа гуай, Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн Сономын Лочин, соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв, Тоомойн Очирхүү, Загарын Сандагаа, Л.Төрбат гээд олон хүний нэр дурьдаж болно. Энэ хүмүүс маань 1960-аад оноос уран бүтээлээ эхэлсэн байдаг юм. Эднээс хойш үеийнхэн гэхэд л 60 гаруй зохиолчид байна.
-Налайх дүүрэгт зохиолчдын байгууллага хэдийнээс үүсч хөгжсөн юм бэ?
-Урьд нь бол би 1960-аад оноос зохиолчдын байгууллага Налайхад байгуулагдсан байх гэж бодож байсан юм. Саяхан номынхоо ажлаар соёлын гавьяат зүтгэлтэн, шинэ үеийн утга зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч Санжийн Пүрэв баавайтай уулзах үеээрээ энэ тухай зориуд асуусан юм. С.Пүрэв баавай бас хэдэн онд байгуулагдсаныг нь сайн мэдэхгүй юм билээ. Тэдний үед МЗЭ-ийн 19 үүр гэж байсан юм билээ. 1965-1970 оны хооронд С.Пүрэв баавай үүрийн даргаар нь ажиллаж байсан гэсэн. Тамга нь одоо хүртэл өөрт нь хадгалагдаж байгаа юм билээ. Тухайн үед зохиолчдын байгууллагыг уурхайн захиргаа, МХЗЭ-ээс ихээхэн дэмждэг байсан гэсэн. Тухайлбал “Уурхайчин” сонин дээр залуу зохиолчдын зохиол бүтээлийг нийтлэх, уулзалт хийх өрөө тасалгаа гаргаж өгдөг байсан юм билээ. Ингэж дэмжиж байсны үр дүнд манай налайхаас идвэхтэн бичигчээс эрдэмтэн зохиолч, уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан байх. 1980-аад оны сүүл үеийг бол би сайн санадаг юм. Тэр үед зохиолчдыг дэмждэг дорвитой газар байгаагүйгээс тэрүү нэг нэгнийхээ гэрт ээлжлэн цуглаж шүлэг зохиолоо хэлэлцдэг байсан. Манай гэрт хэд хэдэн удаа зохиолчид цуглаж халуун дулаан яриа өрнүүлж, шинэ шүлгээ нэг нэгэндээ уншиж өгдөг байсныг санаж байна. 90-ээд оны хүнд хэцүү үед ч уран бүтээлчид маань энэ уламжлалаа алдаагүй юм даг. 2000 оноос хойш нэг хэсэг нам жим байж байгаад саяханаас үйл ажиллагаагаа сэргээж Чандмань цогцолборын захирал А.Тулгыг тэргүүнээр сонгосон байгаа. Энэ хугацаанд хэд хэдэн удаа уулзалт хийсэн, хүүхдийн яруу найргийн тэмцээн явуулсан.
-Ном бүтээх ажилд хэр олон хүн оролцож байгаа вэ?
-Энэ бол нэг хүний ном биш хамтын бүтээл. Жар орчим зохиолчийн шилмэл бүтээлүүд орно. Мөн МСЭ-ийн Налайх салбар, Налайхын амьдрал сонин, Налайх телевизийн хамт олон оролцож байгаа. Ном бүтээнэ гэдэг гурван том буяны нэг болхоор энэхүү буяны үйлсэд маш олон хүн оролцож байгаад баяртай байгаа. Мөн ивээн тэтгэх хэлбэрээр ном бүтээлцэхэд оролцож болно. Энэ боломж нээлттэй. Бид ном бүтээхэд оролцсон бүх хүмүүсийнхээ нэрийг номондоо оруулж мөнхлөх болно. Учир нь энэ ном өөрөө түүх болж үлдэх ном. Дараагийн эмхтгэл хэзээ гарахыг хэлж мэдэхгүй. 1960-аад оны үед “Уурхайчны алдар” гэдэг яруу найргийн хоёр жижиг түүвэр гарч байсан юм билээ. Түүнээс хойш тавиад жилийн дараа л манай энэ ном гарах нь байна шүү дээ. Энэ завшааныг ашиглаад хэлэхэд Загарын Сандагаа, Чанравын Зоригт, Шагдарын Гэндэнжав, Жанчивдоржийн Дашзэвэг, Дашдэндэвийн А.Адъяа, А.Палам, Санжийн Цэрэн, Балжидын Хаянхярваа, Шолохов хочит Балдандорж, О.Сэрээнэн, Дэмбэрэл багш, Шагдар, Санжаагончиг, Лувсандаваа, Бурмаа зэрэг хүмүүсийн үр хүүхэд, ах дүү хамаатан садангийн хүмүүс байвал бидэнтэй nuudelchin_sh@yahoo.com, 91357484 гэсэн утасаар холбоо барих буюу Налайхын амьдрал сонин дээр ирж уулзаж болно. Мөн 1970-1990-ээд оны хооронд уран бүтээл туурвиж байсан одоо уран бүтээл хийж байгаа хүмүүсийг ч бидэнтэй холбоо бариарай гэж хүсэх байна.  


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 89 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna



:-)
 
xaax