Нар өвөртөлсөн уул

Бойтог

20:20 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. Холбоос
        Бойтог 

Хоржигнон дуугардаг 

Хонхон гоёлтой

Булбарай дүүгийн

Буузан бойтог

Хоймор авдар дээр

Хонож ямбалдаг

Эзнээ дуурайсан

Эгдүүтэй бойтог

                                 Хүүхдийн зохиолч         Н Одонхүү




Цас

20:19 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. Холбоос
                Цас 

Хайлмаг  зөөлөн

Хаврын цасыг

Шар тос гэж

Шагшин магтах юм

Хаврын цас

Тос юм бол

Өвлийн цас

Юу юм бэ

Найзуудаа хэлээч

Надад туслаач

                                                       Н Одон хүү


Өглөө

20:15 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. Холбоос
       Өглөө

Өглөөг зарласан 

Өчнөөн аялгуун дундаас

Өнгө ялгарах дуун

Зүүн зүгт гарлаа

Тэртээ дорноос

Тэнхээт илчит тэрэг

Алтан нарыг ачаад

Айсуй яваа харагдлаа

                                               Н Одонхүү


Гутлаа тосолсон нь

20:14 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. Холбоос
                                                Гутлаа тосолсон нь 

   Хүрэн гутлаан

   Хүрлээ тосоллоо

   Харваас муухай

   Халтар боллоо

   Яагаад халтардсаныг

   Яаран харвал

   Хар тос

   Хажууд нь байлаа

                                                         Н Одонхүү


Халуун бороо

20:05 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. Холбоос
                                             Халуун бороо 

Хаврын бороог 

Халуун гэнэ

Үндэстэй бүхнийг

Үржүүлдэг гэнэ 

Хаврын бороо

Халуун юм гэж үү

Ээх нар шиг

Илчтэй юм гэж үү

Оньсого адил

Бодол сорьсон

Томчуудын яриа

Тун сонин шүү
                                                                    Н Одонхүү


...


, Бодол

20:03 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. Холбоос
                                                        Бодол 

  Нарантай би 

  Уралдан уралдан

  Найзаасаа би

  Түрүүлнэ түрүүлнэ

  Наран минь

  Гоморхоно гоморхоно

  Надад ч бас гомдоно

  Тэгэхээр би

  Хүлээнэ хүлээнэ

  Тэмцээнд хоёулаа

  Түрүүлнэ ,баярлана




Болжмор

20:02 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. Холбоос
                                        Болжмор 

   Үүрийн гэгээнээр

   Шулганаж босдог

   Өдөржин хажуугаар

   Бондгонож өнждөг 

   Өөдөсхөн болжмор

   Өхөөрдөм шувуу

   Хүүхэд бидний

   Хүндтэй шувуу

                                       Н Одонхүү


Бүжигчин салхи

19:57 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. Холбоос
                                          Бүжигчин салхи 

   Эрчилсэн тоос

   Гэв гэнэт бослоо 

   Эргэсэн салхи

   Гэрийн гадуур өнгөрлөө

   Тойрон эргэсээр

   Толгод даван одлоо

   Исгэрэх салхи 

   Ингэж бүжиглэдэг байх нээ

                                                   Н Одонхүү


Одод

19:56 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. Холбоос
                                 Одод

  Шөнийн тэнгэрт 

  Одод гялалзана

  Ширтээд суумаар

  Надад санагдана

  Том бага

  Хэмжээтэй одод

  Тод бүдэг

  Гэрэлтэй одод

  Найз биднийг

  Нааш ир гэж

  Алс тэртээгээс

  Анивчин дуудна

  Шөнийн тэнгэрийн

  Шигтгээ гоёл 

  Бүх оддыг

  Ажих дуртай би

  Бүслүүргүй сансарт

  Аялах хүсэлтэй би

                                                      Н Одонхүү
...


Үүл

19:55 , 2011-01-29 .. Бичигдсэн: Хүүхдийн зохиолч Н Одонхүү .. Холбоос
       Үүл

Уулын оройд 

Үүл буужээ

Эцэж ядраад

Энд хонов уу

Өглөө нарнаар

Өөдөө хөөрлөө

Амарч хоноод

Аяндаа гарав уу

Аадрын үүл

Амардаг байх

Уулын оройд

Унтдаг байх

                                        Н Одонхүү


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna