Нар өвөртөлсөн уул

Хорвоод хоноглох хүмүүс

08:14 , 2011-08-29 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. Холбоос
                        Хорвоод хоноглох хүмүүс
Сүмийн цэцэгсээр зүүдээ мануулж бие биенээ
төлгөн салхинд жиндүүлэхэд шувууд мэл гайхна
Сүүн  ургийн хэлхээгээ нэрээрээ торгоож бие биенээ
хономол харцаараа түлж нөмөрсөн гашуун өдрүүдээ
хөл дороо дэвсэлнэ
Амьд бурхдын судрын мөрүүдийг булаацалдан
бие биерүүгээ тарнитай тунирхал бэлгэлж
сүүмэлзэх сарны гэрэлд сүүдрээ шилгээнэ
Ааль алдуурсан амрагаараа  нойрмог  тариа тэжээж
бие биендээ  мартагдах маргаашаа гайхуулж
төөрсөн төөргөө зэмлэн
Агь өвснөөс нүцгэн жаргал согттолоо үнэртэн
бие биерүүгээ мөлхөө мөрөөдлөөрөө агсарч
ургаа уулсаа шоолно
Адгуу сэтгэл...


Царигт зам

08:51 , 2011-07-04 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. Холбоос
Царигт зам
Шовх оргилтой уулсаар
Шоовдорлож хашигдсан зам
Хэлгий салхинаас үрийн тээсэн
Хилэндээ бөгтийсөн бургастай
Хэвэнд цутгуулсан он жилүүдээ
Хэвтрээ холготол хуучлан
Цэцэгт нугаар хөвөрсөн
Царигт тэврүүлсэн замаар
Цулбуураа чирсэн морьтны
Цогионд нь одод шүргэлцэн
Хүж өвсний нурууг
Хөсрий хяруу шалбалж
Нөмгөн толгодоос өнгийх
Нарны гэрлээс цочно
Анир түрсэн буданд
Алсаас цомцойх бор гэрүүдийн
Амгалан цаг зөөлцөн
Аялгууг  нь хөглөсөн зам
Өлгийдөө үнэгчлэх жаалын
Зүүдийг тойрч алсарна
Шилтгээндээ төөрсөн эмгэн хунгаас
Шилэн өндгөө өмөөрсөн
Хагацалд хайчлуулсан далавчтай
Хагархай...


БҮСГҮЙ ЧАМААР

20:46 , 2011-04-07 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. Холбоос
    БҮСГҮЙ ЧАМААР
ГЭРЭЛТ УРУУЛААР
ГИЖИГ УРСГАХ
БҮСГҮЙ  ЧАМААР
ХОНОГШСОН ӨДРҮҮДЭЭ
ҮҮР ЦАЙЛГАН
Хувь ЗОХИОЛД
ЧАМАЙГ ЗУРАХ
ЗАВ ГАРГАЯ
ОРОН ЗАЙ
ГУНИГЛАХ СЭЛҮҮХЭН
ОРЧЛОНД   ЧАМД
СЭТГЭЛЭЭ ДЭВСЬЕ
ХУРИМЫН БӨГЖӨӨ
ХУРУУНААС  ЧӨЛӨӨЛЖ
ХОНОЦЫНХОО   ШИРЭЭН ДЭЭР
ХАЙРААРАА АРГАМЖ
ГЭЗЭГ ЗАДАЛСНАА
НАРНААС НУУЖ
ГЭР ЛҮҮГЭЭ ЗҮГЛЭХДЭЭ
ӨЧИГДРӨӨ СУГАВЧИЛ
                                            Т ЭРДЭНЭ БААТАР

 


...


Гоо үзэсгэлэн

18:21 , 2011-04-07 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. Холбоос
       Гоо үзэсгэлэн
Сээтэн харцаар
Сэтгэл урвуулсан
Гоо үзэсгэлэн
Таны өлмийнд
Өвс чулуу
Салхины аясаар
Өвлийн униарт
Хөхөө донгодно
Зурсан модноос
Инээд  унжина
Зууван сарнаас
Дэнлүү асаана
Цочсон зэрэглээ
Солонго нөмөрч
Цогших уруулд
Гуниг  түлэгдэн
Цэцэгсийн дуу
Зүүд норгож
Цээжинд үүрэглэх
Уулс замхарна
Саарал манангийн
Үзүүрт туугдсан
Санааны гүн дэх
Зун өвгөрнө
                                                  Т Эрдэнэбаатар


...


Хүрэл хөшөө

07:13 , 2011-04-06 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. Холбоос
                                               Хүрэл хөшөө
Зурмал цэцэгтэй зун
Зулзага нь зүлэг ширэлдсэн
Цөөвөр салхинд эрхлэх
Цогших хүрэл хөшөө
Мөргөх тэнгэрийн сүмд
Мөшгөх сүүдрээ таньсан
Мөргөлчин хөвгүүнээр
Мартагдсан он жилийн дарааллаас
Манантай хуудсаа сөхүүлэн
Гэрлээр хуурах оддыг
Гэрийнхээ туурьд  хөглөрүүлсэн
Зоримог  залуу насруугаа
Зогсоо энэ л өдрүүдээ
Зүүдээрээ зөөхөөр зэхэвч
Цагаан зам татуулан
Өвс чулуу чирсэн
Цамнах хүрэл хөшөөний
Цутгамал царайг зэврүүлж
Болор үдшийн болзоонд
Бодолоо таалцах амрагууд
Бурхан өдрүүдийн урсгалд
Богших сэтгэлээ хоничлон хариулахад
Хөшүүн хүрэл х...


Өвгөн замчин

18:13 , 2011-03-15 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. Холбоос
      Өвгөн замчин
Нарны гэрэл гулгаж ханаагүй харгуйг
Насаараа  манасан өвгөн замчин
Галуун хүзүүт царил мөрлөн
Ган цариг домнон  зангидна
Цэнхэр зэрэглээнд  яарсан өвгөн
Цэцэг зүүдэлсэн нойрын ивлэгэж
Намбагүй хөх униартай
Найргийн   талыг сэргээнэ
Далавчаа даахгүй бүргэдийн
Дэвүүр  харцанд нь өтөлж  
 Давж чадаагүй  уулсынхаа
Нөмгөн бод олийг  уншина
Толгод чичэрээсэн зэвхий салхинд
Тоорцоггүй мөртлөө өвөл аргадна
Гоё эгшгээс   бүрдсэн
Горхи-ний явган харгиа
Өвгөн замчныг бараадан
Өвөр дээгүүр нь  урсана
Угтаж олон өнгөрөх
Уулын  хормой ачсан
Уухилах галт тэргийг
Зогсоох хүсэлгүй
Өвгөн замчин     
Зоос  ташуурда...


Хөх уул

09:13 , 2011-02-09 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. Холбоос

Азарган дэлт саарал                       Хөх уул

Гөлөг ноолохоос өмнө

Солонго цувруулан

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Ерэн есөн толгодыг

Хөл нүцгэн давчих-аад 

Эрхээ мартан

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Сар хүзүүдсэн амрагийнхаа

Хөрвөөсөн газрыг хайгаад

Санаагаа хувааж

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Салхи зурсан давлагаа 

Зүүд болохоос өмнө

Боргоцой түүгээд 

Гүйж л  яваа хүн

Алхах дургүй

Лонх мөрлөсөн ширээний 

Хонх чичрэхээс өмнө

Аргаа мэрэн

Гүйж л яваа хүн

Алхах дургүй

Аялгуу тэмтрэх өдрүүдэд

Хур даллан мөрөөдөөд

Харцаа өнхрүүлэн

...


Бух тэрэг

12:50 , 2011-01-01 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. Холбоос

                                                        Бух тэрэг

Тулганд солонгорох гал

Түр зүүрмэглэх өглөө

Бух тэрэгний дохионд

Бүжин зэрэглээ явгарна

Тоорцог толгодын цаана

Тооно алдлах өрхний

Томсон оосрыг имэрч

Торгон салхи үнэртэн

Шулганах ээрүү болжмор

Шураг чин гунихаа умартан

Будант цагны чичиргээнд

Бух тэрэгтэй өрсөн

Сүүлчийн чингэлэг мөшгөн

Сөрөх салхинд гуйв чин

Сүүдрээ харан харан

Сөөм сүүлээр бас дэвэн

Тэнгэрийн нар төрөм

Тэрлэггүй модод сүлжин

Золбин жавар эцээн

Зоргоор цааш одох

Буцах л хаягтай

Бух тэрэг

                                                      Т Эрдэнэ-баатар

...


Галт тэрэг

19:17 , 2010-12-25 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. Холбоос
            Галт тэрэг

Цагаан үүрээр

Цаг онилон

Хөв хөх уулсын

Хөндүүр мананг исгэж

Цэв цэнхэр утаагаар

Цэцгэн хээ урлан

Цул эргэлдэн

Цурам зогсолтгүй

Гүрвэлзэн гүвээ ороох

Галт тэрэг

Наран зөрлөгөөр

Сувих агшинд

Намрын өнгөтэй

Салхи хахчи

Ботгон зэрэглээг

Дэрс гижигдэн

Бодохуйд тэр

Амраглахын дохио

Төөрсөн шувуудын

Бодол  тарнидан

Төгрөг сарны

Сүүдэрт  чичрэх

Хөгшин улиасны

Хөмсөг тэнийлгэн

Галт тэрэгний дуу

Газраар дэгдэнэ

       ПЧ  2 ийн          Замчин     Т  Эрдэнэбаатар


...


Чамд

09:19 , 2010-12-25 .. Бичигдсэн: МИНИЙ ШҮЛГҮҮД .. Холбоос
                 чамд

 чиний өргөс орсон орон зайг

мойног хуруу зөөлөн гунигаар чичлэн

өдөөр эрхлүүлэх шинэхэн амрагаа орчлонгийн мухраас эрэв

чамд би тунихдаа

 чиний эмзэглэ дуслуулж одсон зээрэн зөргөөр

тугалган од хөндүүрлэн ширтэх бүрэг үдэш

сэтгэлдээ эвлүүлсэн гэрлээр цаг хугацааны өнцөг

булан бүрийг тэмтрэв

чамд би тунихдаа

өндгөн сартайд дэвүүрээ нөхсөн цагаан эрвээхий

мөлхөө уруулын янзаган толбоор зайгүй бөгжлөн

ураг барилцсан тэнгэрийн солонгыг бачимдахдаа хөвлөө

чамд би тунихдаа

чиний үнэг нь харцаар хоосолсон эвэр хундагаар 

нарны булгаас хутган

гэнэн бодлоор үерлэх эрхэмсэг бүсгүйн инээдтэй тулга...



Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna