Нар өвөртөлсөн уул

Би сохорсон

 Би сохорсон 

Сөнөж буй ертөнцийг харах гэж                

нүд минь сохроогүй юм уу

Сөхөрч буй залуу эх орноо      

амьдаараа өвчүүлэхийг харах гэж                

нүд минь сохроогүй юм уу

Өвгөн зарааны өргөсөн завсар  

өлөн өт тарвалзахыг харах гэж                

 нүд минь сохроогүй юм уу  

Өндгөн доторх аалзны үр  

 өнө хорвоог харааж   

өтөлж гарахыг нь харах гэж                 

нүд минь сохроогүй юм уу

Далайн амьдрал амьтадаар  дутаж    

аргасан нүднүүд  нь    

асгарах  нулимсгүйг  харах гэж                  

нүд минь сохроогүй юм уу

Далавчгүй хөөрөх шувуудын тулаанд  

тэнгэр ульж  

газар гаслахыг харах гэж                  

нүд минь сохроогүй юм уу

Эх орноо бүрэлгэсэн    

Энэ цагыг харахгүй гэж

Нүд минь сохроогүй юм уу сохорсон 

Би сохорсон 

                                              М Отгонбаяр 2011 он    


Сэтгэгдэл үлдээх

15:12 , 2012-01-15 .. Бичсэн: xvv
гоё шүү goyo bichjee. Zaluus bid l ene buhentei temtseh yostoi baih. Ene havraas sain mod taritsgaaya.

14:36 , 2012-01-15 .. Бичсэн: Төмс Арилгагч
Нүд гэдэг бол гайхалтай эрхтэн шүү... Яг л энэ хорвоог яаж оюун бодолдоо буулгахыг маань шийддэг юм шиг...

14:31 , 2012-01-15 .. Бичсэн: Төмс Арилгагч
"Аймаар юм бичдэг юм бэ" гэдгийг унших гэж л нүд чинь сохроогүй юм. Одоо нүдээ сохолж болно... гэхэд чи нүдээ сохлохгүй учраас наад биччихсэн балай юмаа харах мөчөө тэсэн ядан хүлээхгүй юу... Гэхдээ уул нь сайн бичсэн байна аа. Жаахан гутранги л болохоос биш баярлах

{ Сүүлийн хуудас } { 13 -р хуудас Нийт хуудасны тоо: 89 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna



:-)
 
xaax