Нар өвөртөлсөн уул

Бяруу

17:46 , 2011-01-17 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                                Бяруу
Тугал насаа эрсэн
Тарлан зүсний бяруу
Хэлээр өвс ороож
Хивж идэхээс залхуурч
Бэлчээрт явсан эхийнхээ
Бүлээхэн дэлэнг санавч
Хамарт зүүсэн дөрнөөс
Халгахын эрхэнд мөөрнө
                                                            Т  Эрдэнэбаа
тар




Баатрууд

17:11 , 2011-01-17 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                              Баатрууд
Морьтон баатрууд 
Гулгуурт тоглоход
Модон сэлэм
Ташаанд нь зүүлттэй
Хуяг дуулга нь
Салхинд хийсээд
Хурдан хүлгүүд
Модон болж
Тоглох цаг
Олон болоход
Тулаанд ордгоо
Мартаж орхиж
Номын өргөөнд 
Морилон саатдаг
Номхон зантай
Баатрууд болжээ
                                Т Эрдэнэ баатар


...


Чийдэн

16:50 , 2011-01-15 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                       Чийдэн
Хамарт чийдэнтэй
Халтар жаал
Того тасрахад 
Гэрэл нь шатаж
Гэгээ гаргадаггүй
Гэмгүй чийдэн нь
Гэр гадаагүй
Асаж л байдаг
                                               Т Эрдэнэбатаар





Тайрдас

12:11 , 2011-01-06 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                                                            Тайрдас
Аавын хагалсан
Түлээний  тайрдсыг
Амрах завгүй
Хагалсан гэж
Урдуур хойгуур
Өнгөрсөн амьтад
Урьж харуулан
Магтаал хүссэн
Айлгах аавтай
Арслангийн зулзага
                                                          Т Эрдэнэбатаар



Зараа

09:56 , 2010-12-26 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос

Зараа

Зарааны хөөрхөн зулзаганд

Захиалж хувцас хийлгэн

Хурдан гэрт нь очоод

Хувцсаа өмсүүлэн хартал 

Энэ тэндээс өргөс нь 

Ээлжилж  гараад болдоггүй

Өргөс гарахгүй хувцсыг

Өөрөө би хийхээс дээ


                                                        т Эрдэнэбатаар


Тором

15:53 , 2010-12-24 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
Тоглох гэж                                              Тором

Тором яарч

Хувинтай хогоо

Хамаагүй асгаад

Гэрийн зүг 

Гүйсээр ортол

Халуун төөнөх

Хацар тэрний

Хэлнээс нь түрүүлээд

Хөв зөөлөө 

т Эрдэнэбаатар



Дэвтэр

15:51 , 2010-12-24 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
                                          ДЭВТЭР

ХИЧЭЭЖ БИЧСЭН 

ХИЧЭЭЛИЙН ДЭВТЭРТ 

ДӨРВӨЛЖИН ГУРВАЛЖИН 

ДҮН ТАВИНА

ТАВЬЖ ӨГДӨГГҮЙ

ТАВАН ХОШУУГ 

ТАЛЫГ НЬ ЗУРААД

ДЭВТРЭЭ ГОЁЛОО

Т ЭРДЭНЭ БААТАР 



Гэрийн шаахай

15:47 , 2010-12-24 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
 
                                                     Гэрийн шаахай

Навчаа угаасан болохоор 

Намрын шороо татуулан

Гэртээ чи дандаа

Гэрийн шаахайтай алхдаг

Хивсэн дээрх толбоо

Хичээж цэвэрлэдгийг мэднэ

Хоёр нүүртэй болчихвол

Хоёулантай нь би найзлахгүй

т эрдэнэ баатар 



Янзага

12:54 , 2010-12-24 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
 
                                                    Янзага

Хөөрөн цовхчих 

Хөөрхөн янзага

Хөл дороосоо 

Бэртэх бий

Хад чулуу

Хагархай шилэнд

Харалгүй гишгэж
Халтирах бий

т эрдэнэ баатар



Дэгдээхээ

12:50 , 2010-12-24 .. Бичигдсэн: Миний хүүхдийн шүлгүүд .. Холбоос
 
                                                Дэгдээхээ

Дэггүй дэгдээхээ

Дэрсэнд нуугдан

Алаг муурыг

Айлгахыг хүлээлээ

Өдрийн нар

Ууланд нуугдахад

Өөрийн гэрээ

Хайсаар гүйлээ

т эрдэнэ баатар 



{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Цэцэг оноогүй бороо
Айлгах аавтай Арслангийн зулзага

Ангилалууд

шүлгийн тухай
МИНИЙ ШҮЛГҮҮД
Хүүхдийн зохиолч Н Одонхүү
Хүүхдийн зохиолч Ж Жаргалсайхан(8)
Ган үзэг наадам
Миний хүүхдийн шүлгүүд
Урмаар өлгийдсөн цацал үг
Эргэн дурсахын учир
Клип
Миний дууны үгс
Үгийн оролдов
Х Чулуунбаатар
Л Ганзул
Түүхийн улбаа домгийн мөрөөр
И Мөнхбаяр
Д Мандахсан
А Шартолгой
Ц Отгонжаргал

Сүүлийн бичлэгүүд

Шүлэг
Зүүд хучисан хөнжил
Гоёлын хуучин шаахай
Зам
Замчин
ЗАНГИСАГ ҮГ
АЛТАНХАН СҮЙХ
Уурхайн малтагчаас улсдаа цуутай зохиолчид олноор төрөн гарсан
Айраг шуугин шуугин иснэ Айлын бүсгүй дуулан дуулан өснө
Сүүлчийн удаа…
ХОГ ШҮҮРДВЭЛ ТООС БОСНО…
Шүлэг
Би сохорсон
Өмнөх үг ...
″Наран эцэг″

Найзууд

Nice oyunchimeg Anyka tuyazulaa aazaa altaa21 Jijgee buyantai dadido delger DESI Эрдмийн өргөө masha & medbed ERKHEMZO zaluu hoian27 jakina Love legion Luvsanvandan's blog mijiddorj Myagmartsetseg OYUNCHIMEG_M nandin.blog Обдоо Naagii-21 ХайРыГ ХайРЛа Muugi StarLight Taishir tseк tsetseg27 Tsevegee tsolmonavraL Uuganaa xvv bilegee_111 ulzii Цагаан хараацай Turbold setgeliin ganganaa Taivna