Хэлгүй
Хэлгүй Галзуу юм шиг ижилхэн Ганц хачин найзтай шүү Зангах болоод элдэвлэхэд Заавал дууриаж маягалдаг Хэлгүй бүсгүйд би хайртай Хэлээ гаргаж түүнд үзүүлсэн Өөдөөс тэр элэглэж Өөрөө хэлээ гаргана Уурлаж хашгичхад чимээгүйхэн Удтал ширтэн зогсоно Юү ч бичсэн хуулна Юугаа ч боддог юм санааширна Зогсолтгүй дууриагаад байхлаар Зовлонтой санагдаж эхэлсэн Зодолдох дур хүрээд Зогс энэ чинь толь Ц Отгонжаргал ...
Хүүхэлдэйнүүд
Хүүхэлдэйнүүд Олон хүүхэлдэйн дунд Одоо болтол суусаар Ойчиж буй ертөнцийд Ондоо арга үгүйлэгдэнэ Хүнээс арай өөр Хүслээ нуун жуумалзах Хөшсөн харцтай тэд Харамсмаар ихэмсэг Амьтны шуугианаас зайдуу Алдхан өрөөнд саатахад Зогсонги чимээгүи хүүхэлдэйнээс Зовлон тойрох нь анзаарагдсан Ц Отгонжаргал ...
|